2020

НҮБ-ын Олон талт түншүүдийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага болон Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны дэмжлэгтэйгээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), “Монгол контент” ХХК хамтран СӨБ, ББ-ын 63 интерактив контент бүтээсэн.

2021

НҮБ-ын Олон талт түншүүдийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр “Марчаахай” ХХК, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран “Эрдмийн долгион” хэмээх 30 аудио хичээл бүтээв.

2022

БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Люксембург сангийн дэмжлэгтэйгээр “Марчаахай” ХХК, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, гар утасны тоглоом бүтээгч “Номадик бэйр гэймс” ХХК хамтран сургуулийн өмнөх болон бага боловсролын 60 интерактив хичээл бүтээлээ.

2022

БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр “Эрдмийн
долгион” төслийн хүрээнд 60 аудио хичээлийг “Монгол контент” ХХК бүтээлээ.

2022

БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Люксембург сангийн дэмжлэгтэйгээр “Марчаахай” ХХК болон “Номадик бэйр гэймс” ХХК хамтран “Nomadic Adventure” гар утасны тоглоом бүтээлээ.

2023

БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр сургуулийн өмнөх болон бага боловсролын 20 интерактив хичээлийг “Марчаахай” ХХК бүтээлээ.

mnМонгол